UNLOCK Podcast

#168 Outlive, Part 2

UNLOCK Podcast

Show Notes

Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань өмнөх дугаараараа танилцуулсан "Outlive" номын сүүлийн хагасыг хүргэж байна. Энэ хэсэгт эрүүл урт удаан наслахын тулд та дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нойр, сэтгэлзүйдээ хэрхэн анхаарах талаар мэдэх болно.

More from UNLOCK Podcast

Oct 17, 2026

Энэ удаагийн дугаараараа Дээгий, Тэгшээ 2 олон орны хэлээр орчуулагдаж, 10 сая гаруй хувь борлогдсон "Өндөр үр бүтээмжтэй өсвөр насны хүүхдийн 7 дадал" номыг танилцуулж байна. Хувь хүний хөгжлийн сонгодог бүтээлүүдийн нэг "Өндөр үр бүтээмжтэй хүний 7 дадал" номны зохиогч Стивен Кови зохиогчийн хүү Шонн Ковигийн бичсэн энэхүү бүтээл нь өсвөр насны хүүхдэд тохиолддог хувийн зохион байгуулалт, сэтгэлзүй болон харилцааны асуудлуудыг зөвөөр таньж зохицуулах дадлыг системтэй, өсвөр насны хүүхдийн үг хэллэгээр ойлгомжтойгоор дүрсэлснээрээ онцлог юм. Өсвөр насны хүүхдүүд болон эцэг эхчүүд нь эртнээс уншиж, амьдралдаа хэрэгжүүлвэл олон эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

Oct 11, 2026

Дараа 7 хоногийн дугаараараа бид олон улсын бэстсэллер ном болох "Өндөр үр бүтээмжтэй өсвөр насны хүүхдийн 7 дадал" номыг танилцуулах болно. Харин энэ удаад бид уг номыг амжилттай хэрэгжүүлж ирсэн өсвөр насны охин болох Индраг зочноор урьж уг номноос юу суралцсан, түүнд хэрхэн нөлөөлсөн талаар нь ярилцлаа. Дашрамд дурдахад Индра нь 9 насандаа өөрийн зохиосон "Бүжинд тохиолдсон явдлууд" цуврал номоороо Шарк танк нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт татаж байсан юм. Өсвөр насны сурагчид болон эцэг эхчүүд маань энэхүү ярилцлагаас "Өндөр үр бүтээмжтэй өсвөр насны 7 дадал" номын ач холбогдлыг ойлгож, дараа 7 хоногийн дугаараа удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна.

Oct 3, 2026

Энэ удаагийн дугаараар хөтлөгч Дээгий, Наги нар 2019 онд хэвлэгдсэн олон улсын бэстсэллэр бүтээлийг танилцуулж байна. Бидний өмнө нь танилцуулж байсан Blink, Outliers номнуудын зохиогч Malcolm Gladwell нь сонирхолтой түүхүүдээр дамжуулан бусад хүнийг танихдаа бидний гаргадаг нийтлэг алдаануудыг харуулснаараа энэ бүтээл онцгой юм.

Sep 19, 2026

Энэ удаагийн дугаараараа хөтлөгч Наги, Дээгий хоёр хүн таних ухааны талаар анхан шатны мэдлэг олгох сонирхолтой номыг танилцуулж байна. 2020 онд хэвлэгдсэн уг номноос та хүний дотоод мотиваци, биеийн хэлэмж, зан чанарын төрөл, гадаад байдал зэрэг олон талаас хүнийг хэрхэн таних талаар мэдлэг мэдээллийг авах болно. Уг номонд танилцуулсан дараах тэст нь зөвхөн хүний нүдийг хараад сэтгэл хөдлөлийг нь хэр зөв унших чадварыг тань шалгах болно. Өөрийнхөө хүн таних чадварыг сориорой: https://socialintelligence.labinthewild.org/mite/

Jul 17, 2026

Энэ удаагийн дугаараар Тэгшээ, Хонгороо 2 маань "Start With Yourself" буюу "Ѳѳрѳѳсѳѳ эхэл" номыг танилцуулж байна. АНУ-н Шарк Танкын Шарк, ѳѳрийн бүтээсэн хѳрѳнгѳѳрѳѳ "America's Richest Self-Made Women"-д ордог Emma Grede-н бичсэн энэхүү номноос ажил, амьдралдаа хэрхэн алсын хараатай байх тухай, мѳн бизнес эрхэлдэг хүмүүст зориулсан амьдралд ойр зѳвлѳгѳѳг олж мэдэх болно.

See all episodes →